Марчаахай хамт олон

“Марчаахай” ХХК-ний Товч танилцуулга

“Марчаахай” ХХК нь дуу шүлэг, үлгэр, богино хэмжээний зохиомжуудаар дамжуулан 2-8 насны хүүхдүүдэд танин мэдэхүйн мэдлэг олгож, зөв хүн болж төлөвшихөд нь туслах зорилготойгоор байгуулагдан үйл ажиллагаа явуулж байна.

Манай компани нь Монгол улсад анх удаагаа хүүхэлдэйн анимэйшн төрлөөр хүүхдэд зориулсан уран бүтээл хийж байгаа бөгөөд Монголын анхны хүүхдийн веб сайт, гар утасны аппликейшн бүхий контент худалдааны цогц системийг хүүхэд багачууддаа хүргээд байна.

Хүүхэд үзэж, харж, дуулсан зүйлээсээ мэдээ, мэдээлэл, мэдлэг олж авч, төлөвшдөг гэж үздэг учираас хүүхдийн хүмүүжилд зөв үлгэр дууриалал болох уран бүтээлийг хүүхдийн сэтгэхүй, сонирхолд нийцүүлэн хүүхэлдэйн анимэйшн хэлбэрээр хийдгээрээ бусдаас онцлог юм. 

Шагнал:

2015.09.15 БСШУЯ-наас зарласан “Хүүхэд бүхэн жаргалтай байг“дууны цомгийн уралдаанд “Мэдэмхий Марчаахай“ цомгоор шалгарав.

2016.01.14 Мэдээллийн технологийг ашиглан бизнес эмэгтэйчүүдийн бүтээсэн ирээдүй, өсвөр насны хүүхдийн контентоор Марчаахай ххк-ийн “Мэдэмхий марчаахай” контент шалгарав. 

Бидний уриа:

  • Таны хүүхдийн хүмүүжилд бид тусална.

Манай киног хүүхдүүд үзсэнээр:

  • Хүрээлэн буй орчин, юмс үзэгдлийн талаар анхны танин мэдэгдэхүүнтэй болох;
  • Хэл яриа, сэтгэхүйн чадвар сайжрах;
  • Гоо зүйн мэдрэмжийг хөгжүүлэх;
  • Дүрслэн зурах, урлан бүтээх, дуулж хөгжимдөх, бүжиглэх чадвар эзэмших;
  • Хүүхэд өөрийгөө зөв илэрхийлэх, бусдыг хүндэтгэн харилцах арга ухаанд суралцах;
  • Монгол ардын ёс заншил, өв уламжлалыг мэдэх зэрэг танин мэдэхүйн болон зөв хүн болж хүмүүжихэд оршино.

Хэтийн зорилго:

  • Хүүхдийн танин мэдэхүйн чиглэлээр төрөлжсөн богино хэмжээний хүүхэлдэйн кинонуудыг гаргах ;
  • Монголын боловсрол, мэдлэг, соёлыг түгээх эрх бүхий байгууллагууддтай хамтран ажиллаж хүүхдийг зөв хүн болж нийгэмшихэд туслах;
  • Монголын богино хэмжээний хүүхэлдэйн киног хөгжүүлэх ;
  • Монголын дуу хуур, соёлыг таниулан, сурталчилсан богино хэмжээний хүүхэлдэйн киногоор дамжуулан олон улсад Монгол улсыг сурталчилан таниулахад оршино.
  • Монголын түүх, соёлыг хүмүүст бага наснаас нь таниулах
  • Мартагдсан өв уламжлалыг хадгалж үлдэхэд хувь нэмэр оруулах
  • Залуу үед эх оронч сэтгэлгээгээр нийгэмшүүлэн төлөвшүүлэх

Сануулга:

"Марчаахай" ХХК-ийн хүүхдийн уран бүтээлүүд Монгол улсын Оюуны өмчийн хуулийн дагуу зохиогчийн эрх нь хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хувилан олшруулах, худалдан борлуулахыг хориглоно.

Бүтээгдэхүүн үйлчилгээ

Та манай 1,3,6 сарын үйлчилгээг авснаар тухайн хугацаанд бидний хийсэн 100 гаруй хүүхдийн уран бүтээлийг хязгааргүй үзэх боломжтой бөгөөд 7 хоног бүр тогтмол уран бүтээл шинэчлэгдэж байна.

Хэрэв Та төгрөгийн дансаар төлбөр төлөх бол Банк: ХасБанк, Данс нэр: Марчаахай ХХК, Дансны дугаар: 5001032534, Шилжүүлгийн утга: утасны дугаар, нэр бичиж 96668505 дугаарт болон marchaahai@gmail.com хаягт мэдэгдээрэй.

Мөн Та бүхэн “Скаймедиа”, “Юнивишн”-ын IPTV-ийн видео сангаас үзэх боломжтой. “Скаймедиа” IPTV-ээс “Марчаахай” багцыг идэвхижүүлвэл Та 7 хоног бүр 3 контент шинэчлэгдэн нэмэгдэх бөгөөд 100 гаруй контентыг 1 сарын турш 4000 төгрөгөөр хязгааргүй үзэх болно.