Мэдээ мэдээлэл

12 Oct 2016

“Марчаахай” нь хүүхэд багачуудынхаа дунд “Миний зохиосон үлгэр” үлгэрийн уралдаан тогтмол явуулж байна. Бага насны хүүхдийн сэтгэн бодох чадвар, чөлөөт сэтгэлгээг хөгжүүлэх зорилготой энэхүү уралдаанд та бүхэн хүүхдүүдээ идэвхтэй оролцуулна уу!

Уралдаанд :

1.4-10 насны хүүхэд оролцоно

2.Хүүхэд өөрөө үлгэр зохиосон байна

3.Үлгэр нь 500-аас доошгүй үгтэй байна.

4.Үлгэртэй холбоотой 4-5 хуудас зураг хүүхэд өөрөө зурсан байна

5.Бүтээлийн хамт овог нэр, нас, сургууль, цэцэрлэг, холбоо барих утас зэргийг хавсаргана.

Шагналын сан:

Өргөмжлөл, “Марчаахай”-ийн гарын бэлэг болон зохиосон үлгэрийг нь хүүхэлдэйн кино болгон олон нийтийн хүртээл болгоно.

Бүтээлийг 2017 оны 11 сарын 9 хүртэл “Марчаахай” ХХК-ны байранд хүлээн авна. \Мэдээлэл технологийн үндэсний парк 215 тоот\. Мөн marchaahai@gmail.com хаягаар хүлээн авна.

Жич: И-мэйл хаягаар ирж буй тохиолдолд хүүхдийн зурсан зураг сайн тод харагдахаар сканердаж ирүүлсэн байх ёстой. Сканерийн таталт нь 300 pdi байх ёстой.

Шалгаруулалт: 2017 оны 11 сарын 11-нд зарлана. Дэлгэрэнгүй мэдээллийг 89118508 дугаараас болон “Марчаахай” ХХК-ийн байрнаас ирж лавлана уу!

Таны хүүхдэд амжилт хүсье

Манайд ирүүлж байсан хүүхдүүдийн үлгэрийг сонирхохыг хүсвэл:

веб хуудас: Marchaakhai.mn : Үлгэр дотроос үзээрэй.

http://marchaakhai.mn/

Youtube: Мэдэмхий марчаахай сувгаас үзээрэй.

https://www.youtube.com/channel/UCJ_c3dwf6Rh9bHn9f60uDqA